C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
6 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Японы ханэда нисэх онгоцны буудлын удирдлагууд уучлалт гуйжээ
6 сарын өмнө
C.Сэтгүүлч

Ханэда нисэх онгоцны буудалд хоёр онгоц мөргөлдсөний улмаас эргийн хамгаалалтын таван ажилтан амиа алдсан билээ.

Ханэдагийн онгоцны буудлын удирдлагууд гэнэтийн гарз, үүссэн нөхцөл байдалд харамсаж буйгаа илэрхийлэн олон нийтээс уучлалт гуйжээ.

Токиогийн Зам тээвэр, аялал жуулчлалын яаманд хэвлэлийн бага хурал хийж, удирдлагын газрын дарга Норимаки Аоки  тэргүүтэй удирдлагууд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ханэда нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй бүх хүмүүст төвөг учруулсанд хүлцэл өчиж байна. Амиа алдсан эргийн хамгаалалтын таван ажилтны ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн хүндэтгэл үзүүлжээ.

Хоёр онгоц мөргөлдөхөд шатаж буй онгоцноос 379 зорчигч, ажилтнууд амжилттай гарч чадсан билээ. Олон тооны хүнийг шатаж буй онгоцноос тавхан минутад гаргаж, аюулгүй болгож чадсан япончуудын туршлагыг дэлхий нийт шагшин магтаж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс