C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
4 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
4 сарын өмнө
C.Сэтгүүлч
Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах явцад арилжааны банкуудаар хийсэн гүйлгээний дансны хуулгаар давхар баталгаажуулах шалгах шаардлага үүссэн бөгөөд үүний тулд нэмэлт хугацаа шаардагдаж байгаатай холбогдуулан Монголбанк болон бусад холбогдох байгууллагаас хянан шалгагч, шинжээч нарыг шинээр томилж ажиллуулах нөхцөл, байдал үүсчээ.

Мөн сансрын зураг авалт, кадастрын зураглал зэргийг харьцуулан үзэхэд хайгуулын талбайд олборлолт хийсэн байх ул мөр гарсан, тухайн газар дээр нь ажиллаж, нотлох баримтыг дахин бүрдүүлэх, шинээр зураг авалт хийх; гэрчээр дуудагдсан төрийн бус байгууллагуудаас нягтлан шалгах шаардлагатай нотолгоо, баримт, тохиолдлуудыг шинээр ирүүлсэн байна.

Монгол Улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэж үзэхэд, “МАК”, “Гацуурт” компаниуд ашигт малтмалын ашиглалтын хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй 25 хувь хүний жагсаалтыг Б.Нямтайшир 41, түүний эхнэр Д.Хулан 40, хүү Н.Номтойбаяр 40, охин Н.Цэлмүүн 40, хүү Н.Мөнгөншагай 40 тусгай зөвшөөрлөөр тэргүүлэв.

Тэдний араас Цолмонгийн Аригус 40, Лхагвын Чинбат 22, Гомбосүрэнгийн Цагаанхүүхэн 17, Чимэдийн Энхтайван 16, Гэндэнжавын Эрдэнэцогт 16 гэсэн хүмүүс жагсаж байна.

 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс