C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Монголын ан амьтан судлалын холбоо “Олон улсын төрийн түшээ” шагнал хүртжээ
1 сарын өмнө
C.Сэтгүүлч
Монголын ан амьтан судлалын холбоо “Олон улсын төрийн түшээ” шагнал хүртжээ

АНУ-ын WSF "Зэрлэг хонь хамгаалах сан"-гаас “Аргаль хонийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үзэсгэлэн-2025”-г Невада мужийн Рено хотод энэ сарын 16-нд зохион байгуулжээ.

Энэ үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын ан амьтан судлалын холбоог “Олон улсын төрийн түшээ" шагналаар шагнасан байна.

Шагналыг БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, Монголын ан агнуурын холбооны тэргүүн, доктор Р.Самъяа, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд гарджээ.

Шагнал гардуулах үеэр АНУ-ын WSF /Зэрлэг хонь хамгаалах сан/-гийн тэргүүн, "Монгол Улсын байгаль хамгааллын үйл ажиллагаа нь дэлхий дахинд жишиг болж, байгалийн нөөцөө хамгаалах, зэрлэг ан амьтдыг ууланд нутагшуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж байгаа нь онцгой ач холбогдолтой юм" гэжээ.

Мөн энэхүү шагналыг Монгол Улсад онцгойлон гардуулж байгаа нь Зэрлэг хонины сангийн үндсэн зорилго болох “Зэрлэг хонийг ууланд авч үлдэх болон нутагшуулах” үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэлээ.

АНУ-ын WSF /Зэрлэг хонь хамгаалах сан/1977 онд байгуулагдсан, 47 жилийн түүхтэй олон улсын байгууллага юм. Тус байгууллага аргаль хонины хамгаалал, судалгаа, зохистой ашиглалтын чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2025 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс