C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Наадмын тасалбарыг маргааш өглөөний 07:00 цагаас эхлэн борлуулна
1 хоногийн өмнө
C.Сэтгүүлч
Наадмын тасалбарыг маргааш өглөөний 07:00 цагаас эхлэн борлуулна

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос наадамтай холбоотой мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр иргэдийн хамгийн ихээр сонирхож буй наадмын тасалбартай холбоотой дараах мэдээллийг өгөв. Тодруулбал, наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн www.enaadam.mn сайтаар борлуулж эхлэх бөгөөд нэг хүн хоёр л тасалбар авах боломжтой аж. Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдааны тасалбарыг багцаар нь суудлаасаа хамаарч 100000, 1300000, 150000 төгрөгийн үнэтэй худалдах юм.

 

Харин долоодугаар сарын 11-ний орой нээлтийн тоглолтыг давтах бөгөөд энэхүү тоглолтын тасалбарыг 80 мянган төгрөгөөр борлуулна. Тасалбарыг www.ticket.mn сайтаар маргааш өглөөний 07:00 цагаас эхлэх худалдах юм. Энэхүү тасалбарт ямар нэгэн хязгаарт тогтоогоогүйг албаныхан хэллээ.

 

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад НЗДТГ-аас таван тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөн билетийн орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулах аж.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2025 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс