C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
3 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Дүүжин тээврийн төслийн эцсийн буудлыг Хархоринд байрлуулна
3 хоногийн өмнө
C.Сэтгүүлч
Дүүжин тээврийн төслийн эцсийн буудлыг Хархоринд байрлуулна

Нийслэлээс хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн эцсийн буудлыг Хархоринд байрлуулах төлөвлөгөөтэй байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээлснээр, буудлын орц, гарц байрлах хэсэгт одоогоор “Баянгол Бизнес инкубатор” төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг байршилд хийгдэх өөрчлөлтийн талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай газар дээр нь ажиллах үеэрээ дараах мэдээллийг өглөө.

“Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Яармаг–Хархорин чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замаар зорчих тооцоолол гарсан. Мөн орц, гарц байрлах хэсэг буюу инкубатор төвтэй давхцаж буй 17 м.кв талбайг Баянгол дүүрэгтэй байгуулсан гэрээг үндэслэн нөхөн олговортойгоор чөлөөлнө” хэмээлээ.

Дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугам нь Яармаг–Арцат–Өнөр хороолол, хоёрдугаар шугам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн–Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд баригдаж байгаа юм.

Одоогоор нэгдүгээр шугамын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тулгуур цамхгийн суурилуулалтыг энэ оны арваннэгдүгээр сард бүрэн дуусгах бөгөөд төслийн сантехник, халаалт, агааржуулалт, холбоо, дохиолол болон хүлээн авах барилгын дотор заслын ажлыг ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2025 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс