C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
15 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Өмнөд Солонгос 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хүртэл хувиар бууруулах шинэ зорилт дэвшүүллээ
15 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Өмнөд Солонгос 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хүртэл хувиар бууруулах шинэ зорилт дэвшүүллээ

Өмнөд Солонгосын Засгийн газар 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2018 оны түвшнээс хамгийн багадаа 50 хувиар бууруулах зорилтоо пүрэв гарагт олон нийтэд танилцууллаа.

Олон нийтийн сонсголын үеэр Засгийн газар үндэсний хэмжээнд тодорхойлсон хоёр хувилбар бүхий санал боловсруулсныг танилцуулсан бөгөөд эдгээрийн нэгийг ойрын хугацаанд НҮБ-д өргөн барихаар төлөвлөж байна.

  • Эхний хувилбар нь хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн багадаа 50 хувь, дээд тал нь 60 хувиар бууруулах;

  • Хоёр дахь хувилбар нь хамгийн багадаа 53 хувь, дээд тал нь 60 хувиар бууруулах илүү амбицтай зорилтыг тусгажээ.

Өмнөд Солонгосын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 2018 онд 742.3 сая тонн байсан бөгөөд үүнээс 50 хувиар бууруулахын тулд 2035 онд 371.2 сая тонн хүртэл бууруулах шаардлагатай аж. Харин өнгөрсөн онд тус улсын ялгарлын хэмжээ 691.6 сая тонн байжээ.

Ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн (NDC) эцсийн хувилбарыг баталж, түүнээс хойш шинэ зорилтоо НҮБ-д өргөн мэдүүлэх юм.

Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд таван жил тутамд NDC-ээ шинэчилж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтаа тодорхойлдог билээ.

Сөүл 2021 онд 2030 он хүртэлх NDC төлөвлөгөөгөө НҮБ-д өргөн барьж, хүлэмжийн хийн ялгарлыг 2018 оны түвшнээс 40 хувиар бууруулах зорилт дэвшүүлж байсан юм. Харин 2035 оны шинэ зорилтод хүрэхийн тулд Засгийн газар улс орон даяар шинэ үеийн цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах, нар, салхины эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарыг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2025 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс