C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
14 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Монгол Улсад 132 улсын 37,939 гадаадын иргэн оршин сууж байна
14 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Монгол Улсад 132 улсын 37,939 гадаадын иргэн оршин сууж байна

2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 132 улсын нийт 37,939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа талаар Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ.

Улсаар нь авч үзвэл:

  • БНХАУ – 24,626 иргэн

  • ОХУ – 2,720 иргэн

  • БНСУ – 1,594 иргэн

  • АНУ – 1,004 иргэн

  • Бусад улс – 7,995 иргэн тус тус бүртгэлтэй байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т

“Монгол Улсад хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно”
гэж заасан байдаг.

Энэхүү хуулийн заалтад тулгуурлан тооцвол Монгол Улсад нийтдээ 106,345 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн хувийн хэргээр оршин суух боломжтой юм.

Харин өнөөгийн байдлаар хувийн хэргээр оршин суугаа гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байна. Үүнээс:

  • БНХАУ-ын иргэд – 0.69%

  • ОХУ-ын иргэд – 0.07%

  • БНСУ-ын иргэд – 0.03%

  • АНУ-ын иргэд – 0.02% байна.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн тоон бүртгэл, хяналтын мэдээллийг сар бүр шинэчилж, байгууллагын албан ёсны цахим хуудас immigration.gov.mn-ын “Нээлттэй мэдээлэл” цэсэд тогтмол нийтэлдэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд уг сайтаар хандаж бодит цагийн мэдээлэл авах боломжтой юм гэж тус газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2025 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс