C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
11 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Сайд Ч.Ундрам Богд хааны ордны ойролцоох хууль бус барилгын асуудлаар албан ёсоор шаардлага хүргүүллээ
11 сарын өмнө
C.Сэтгүүлч
Сайд Ч.Ундрам Богд хааны ордны ойролцоох хууль бус барилгын асуудлаар албан ёсоор шаардлага хүргүүллээ

Богд хааны Хүрэн ордон болох “Хайстайн Лавиран”-гийн зүүн талд, зуны ордонтой хаяа залган хууль бусаар газар олгож, авто засварын зориулалттай барилга барьж эхэлсэн талаар иргэдээс ирсэн гомдлын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам холбогдох байгууллагуудад албан ёсоор хандлаа.

Сайд Ч.Ундрамын үзэж буйгаар энэхүү үйлдэл нь Монголын түүх, соёлын үнэт өв болох Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг зөрчиж, түүхэн дурсгалт орчныг гэмтээх ноцтой эрсдэл дагуулж байна.

Иймд сайд дараах гурван чиглэлээр арга хэмжээ авахыг шаардаж байна:

  1. Барилгын үйл ажиллагааг нэн даруй зогсоох, хууль зөрчсөн эсэхийг Барилгын хөгжлийн төвөөр дүгнүүлэх;

  2. Газрын зөвшөөрөл, барилгын шийдвэр хууль зөрчсөн эсэхийг шалгаж, илт зөрчилтэй бол хүчингүй болгож, хариуцлага тооцох;

  3. Цагдаагийн байгууллагаар шалгалт хийлгэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах.

Иргэдийн зүгээс ч түүхэн дурсгалт газрын ойр орчимд авто засварын барилга барихыг эрс эсэргүүцэж, гомдол, мэдээллийг удаа дараа хүргүүлсэн байна. Энэ барилга нь зөвхөн түүхэн харагдах байдлыг бусниулах бус, оршин суугчдын амгалан байдалд ч сөргөөр нөлөөлөх аюултай гэж үзэж байна.

Сайд Ч.Ундрам: “Төрийн хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах нь төрийн заавал биелүүлэх үүрэг юм. Иймд хууль, журам зөрчсөн аливаа шийдвэрийг зогсоож, эрсдэл үүсгэж буй барилгын ажлыг таслан зогсоох нь зайлшгүй шаардлагатай” хэмээн мэдэгдлээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (1)
JamesRax
8 сарын өмнө
[45.67.230.99]
В этой статье собраны факты, которые освещают целый ряд важных вопросов. Мы стремимся предложить читателям четкую, достоверную информацию, которая поможет сформировать собственное мнение и лучше понять сложные аспекты рассматриваемой темы. Подробнее можно узнать тут - https://vivod-iz-zapoya-1.ru/
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс