“Microsoft”-ийн хувьцааны ханш нэг хувиар өсөж, нэгж хувьцаа нь 388.47 ам.доллар болсон байна. Ингэснээр тус компанийн зах зээлийн нийт үнэлгээ 2.89 их наяд ам.доллар хүрчээ.
Харин “Apple” компанийн хувьцааны ханш 0.2 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 2.87 их наяд ам.доллар болсноор маш бага зөрүүгээр “Microsoft”-ийн ард бичигдсэн байна.
“Apple”-ийн хувьд хувьцааны ханш тогтмол өсөлттэй байсан бол “Microsoft”-ийнх тун сайн гүйцэтгэлтэй байж, ашиг орлогын өсөлт нь илүү эерэг байгааг илтгэж байна" гэж “Matrix Asset Advisors”-ийн Санхүү хариуцсан захирал Дэвид Кац мэдэгджээ.
Шинжээчид ч ирэх 12 сард “Microsoft”-ийн хувьцааны ханшийг найм орчих хувиар өснө гэж тооцоолж байна.
Шинжээчдийн таамаг биелбэл тус компани “Apple”-аас гадна үнэлгээ нь гурван их наяд ам.долларын босго давсан хоёр дахь компани болох юм.
Эх сурвалж: bloomberg