C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
2 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаа “их удирдагч” гэж нэрлэжээ
2 сарын өмнө
C.Сэтгүүлч
Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаа “их удирдагч” гэж нэрлэжээ

Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаагаа “их удирдагч” гэж нэрлэсэн нь түүний эцгийнхээ залгамжлагч болох магадлалыг улам нэмэгдүүлж байна.

Баасан гарагт Ким Жон Ун охины хамт нийслэл Пёнян хотын хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан тухай Умард Солонгосын төрийн төв хэвлэл Родон Синмун сонин Бямба гарагт мэдээлжээ.

Уг мэдээнд “Аугаа удирдагч нар нам, засгийн газар, цэрэг армийн боловсон хүчний хамт хүлэмжийн аж ахуйтай танилцлаа” гэж өгүүлсэн байна.

Умард Солонгосын төв хэвлэл Кимийн охины оролцсон нийт 26 арга хэмжээний талаар өнгөрсөн хугацаанд мэдээлэхдээ анх удаа түүнийг “их удирдагч” гэж нэрлэсэн нь энэ болохыг судлаачид мэдээлжээ.

“Умард Солонгосын ‘хяндо’ гэсэн нэр томьёо нь зөвхөн дээд удирдагчид, тэдний залгамжлагчдад хамаатай байдаг. Ким Жү Эг ингэж нэрлэсэн нь түүнийг Умард Солонгосын дараагийн удирдагч болж, Ким Жон Уны залгамжлах өндөр магадлалтай болсныг харуулж байна” гэж Сэжон хүрээлэнгийн Солонгосын Хойгийн Стратеги Судалгааны Төвийн захирал Чон Сон Чан тайлбарлажээ.

Даваа гарагт Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яам бас энэ таамагтай санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.

“Умард Солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ашигласан протоколын түвшин, илэрхийллийг харвал Ким Жү Э залгамжлагч болохыг үгүйсгэх аргагүй байна” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам сэтгүүлчдэд мэдэгджээ.

Ким Жү Э анх 2022 оны сүүлээр тив алгасагч баллистик пуужингийн туршилтад аавтайгаа хамт оролцохдоо олны нүдэнд ил гарсан юм.

Тэр үеэс хойш тэр Ким Жон Уны оролцсон батлан хамгаалах болон эдийн засгийн салбарын олон арга хэмжээнд дагалдаж байв.

Ингэх бүрд түүнийг нэрлэх нэр томьёо “хайртай хүүхэд”, “хүндлэгдсэн хүүхэд”, “шинэ залуу генерал” гэх зэргээр өөрчлөгдөж байжээ.

 

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс