Шинэчлэгдсэн “iPad Pro” загвар нь “OLED” дэлгэцтэй болсон бол “iPad Air” нь анх удаа 12.9 инчийн дэлгэцийн сонголттой болсныг тодотгож байна.
“Apple” компани “iPad”-даа хамгийн сүүлд шинэчлэл хийснээс хойш 18 сарын хугацаа өнгөрөөд байгаа юм. Энэ хугацаанд эрэлт нь буураад байсан “iPad”-ийн зах зээлийн байр суурьт сөргөөр нөлөөлсөн байна.
Цар тахлын үеэр өндөр эрэлттэй байсан “iPad”-ийн борлуулалт сүүлийн хоёр жил дараалан буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд илүү хурдтай хагас дамжуулагч, сайжруулсан эд ангитай болсон шинэ загварууд зах зээлийн эрэлтэд сэргэлтийг бий болгоно гэж тус компани найдаж байгаагаа мэдээллээ.