C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Төрийн албан хаагчид мэдлэг чадвараас гадна ёс зүй, зөв хандлага, харилцаа чухал болж байна
1 сарын өмнө
C.Сэтгүүлч
Төрийн албан хаагчид мэдлэг чадвараас гадна ёс зүй, зөв хандлага, харилцаа чухал болж байна

Монгол Улсад орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн баярын хурал өнөөдөр Удирдлагын академид боллоо.

1924 оны дөрөвдүгээр сарын энэ өдөр Халхын дөрвөн аймаг, шавиас зарлан дуудаж ирүүлсэн 18-30 насны 60 залуучуудаас бүрдсэн “Нам, улсын Түр сургууль”  үүдээ нээж анхны хичээлээ эхэлж байжээ. Энэ өдрийг Удирдлагын академи тус сургуулийн гурван үеийн төлөөлөл, багш нарын уулзалтаар тэмдэглэлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа Г.Мягмаржавын сэтгэгдлийг сонслоо.

Тэрбээр, Намын дээд сургууль гэж байх үед 1976-1980 он үндсэн 4 жилийн ангид суралцан төгссөн ахмад төгсөгчдийн нэг юм гээд, бидний үед орос хэл сурах хөдөлгөөн өрнөж, хэлнээс гадна математик, нийгмийн ухааны зэрэг олон хичээлийн шалгалт авч бэлтгүүлдэг, материализмээс эхлээд философийн эх зохиолуудыг судалсан байх өндөр шаардлага тавьж 70 хүн шалгаран сурч байсан.

Сурч буй хичээлүүдээр байнга шалгалт авч, шахаж шаардаж дүнгээ тавиулдаг, нэг сэдэв барьж авдаг, тэрүүгээрээ доктор болсон, тэр бүхэн нь бидний ажил, амьдралын суурь болсон. Бид чинь өглөө бүр гимнастик хийдэг, хотод гэртэй хэрнээ бүгд нэг байранд суудаг, хамтач байсан хэмээн дурсан ярилаа.  

Хурандаа Г.Мягмаржав Москва хотод Цэрэг-улстөрийн академи төгсөж, эх орондоо 55 дахь жилдээ багшилж байна. “Бидний төгсөгчөөс Үндсэн хууль батлалцсан 4-5 хүн, тухайн үеийн АИХ-ын депутат, хожмоо УИХ-ын гишүүн болсон хүмүүс, мөн Монгол Улсын гавьяатууд байгаа. Ихэнх нь төрийн захиргаа, удирдлага, намын байгууллагад ажиллаж ирсэн” гэв.

Ойн өдөр Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор М.Баянмөнх баярын өдрийн сэтгэгдлээ мөн хуваалцлаа. Тэрбээр, төрийн албаны хүний нөөцийн удирдлагын гол асуудал нь өнөөдөр төрийн албан хаагч нараа сонгон шалгаруулахаас эхлээд, багш, суралцагчдаа сургаж хүмүүжүүлэхээс аваад цаашдын ажлын гүйцэтгэл, бүтээмж, төрийн албан хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх тал дээр олон төрлийн сургалт явуулж, судалгаа хийж, зөвлөн ажиллаж байна гэв.

Төрийн албан хаагч, удирдах боловсон хүчинд өнөө цагт мэдлэг чадвараас гадна харилцаа, ёс зүй, зөв хандлага чухал болж буйг онцлон хэлсэн юм.

 

Эх сурвалж: montsame.mn

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс