C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
2 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
2 сарын өмнө
C.Сэтгүүлч
Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Казахстаны Астана хотод ирээд байна.
Энэ үеэрээ уламжлалын дагуу ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, олон улсын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж байна.
Эхний онцлох уулзалтаа ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хийлээ.
 
Уулзалтаар Халх голын ялалтын ой тохиож буй тухай, хоёр талын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн тухай мэдээж яригдлаа. Зарим төсөл гацсан, саатсан тухай ч ярьж хоёр талын харилцааг хөгжүүлэх гарц шийдлийг ч ярилаа. Тухайлбал Монгол Улсын мал аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнийг тарифаас чөлөөлөх асуудал дурдагдлаа.
 
Хамгийн гол нь бидний хувьд тэднээс хамаардаг эмзэг асуудлууд болох түлш, эрчим хүчний асуудал хөндөгдлөө.
Тухайлбал ОХУ Монгол Улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэх, аж ахуйн асуудлаас үүдэлтэй саатал гарвал дээд түвшинд шууд ярилцаж байхаа амлаж, Монгол Улсад эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй тул тус асуудлыг шийдэх зарим гарц шийдлийг хөндлөө.
Эдийн засаг, дэд бүтэц, аж үйлдвэрээс гадна улс төрийн чухал асуудлууд хөндөгдсөн нь нэн чухал.
 
Тухайлбал ОХУ Монгол Улсын нөхцөл байдлыг ойлгож хүлээж авч буйгаа мэдэгдэж ямар нэг шахалт үзүүлэхгүйгээ илэрхийллээ.
Бид ч ОХУ-ын нөхцөл байдлыг ойлгож буйгаа хэлж цаашид тэднээс гуйдаг, авдаг биш харилцан ашигтай хамтран ажилладаг байхыг чухалчлахаа мэдэгдлээ. Эрх тэгш харилцах, гуйхгүй байх тухай үзэл баримтлал манай гадаад бодлогод идэвхтэй тусдаг болсон. Бид ийм үзэл хандлагаар аливаа улстай харилцах нь эрх тэгш харилцах хэн нэгнийг ах, эгч, аав, ээж гэж харахгүй байх үндсийг бүрдүүлнэ.
 
Дээр нь ОХУ манай нөхцөл байдлыг ойлгож буйгаа илэрхийлж байна гэдэг нь таатай мэдээ. Товчхондоо тэд бидний нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогыг зөвшөөрлөө. Нөгөө талаас барууныхан ч манай нөхцөл байдлыг ойлгодгоо хэлдэг. Энэ бол нэг талаас бид хөрш, түншүүддээ гадаад бодлогоо ойлгуулж чадаж буйн илрэл юм.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс