“Парис-2024” зуны 33 дугаар Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka брэнд хоёр дахь жилдээ урлажээ.
Энэ удаагийн ёслолын хувцасны хувьд Төрийн их 9 хөлт цагаан туг, Олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод Олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэлүүдийг алтан утсаар хатгаж урласан байна.
Франц улсын Парис хотод болох XXXIII зуны Олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын буюу парад хувцасны загварыг тус брэндээс танилцууллаа.