C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
2 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Эрүүл мэндийн даатгалын сангийн 218 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийг төр санхүүжүүлэх шаардлагатай.
2 сарын өмнө
C.Сэтгүүлч
Эрүүл мэндийн даатгалын сангийн 218 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийг төр санхүүжүүлэх шаардлагатай.

“Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв” олон нийтийн хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 26-нд Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан явуулав. Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсвийн төсөлд тусгасан салбарын бодлого, сайдын багц, Эрүүл мэндийн даатгалын сан, салбарын хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гүйцэтгэлийн санхүүжилт, цахим мэдээллийн тогтолцоог  бүрэн нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй болгох шинэчлэлийг хийнэ хэмээн онцолсон.

Тус салбарын 2024 оны төсөв 2,4 их наяд төгрөгөөр батлагджээ. Хүлээгдэж буй гүйцэтгэл 2,7 их наяд төгрөг байна. Үүнд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022, 2023 оны 218 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр багтсан гэлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны орлогын гүйцэтгэл 1,5 их наяд, зарлагын гүйцэтгэл 1,8 их наяд төгрөг болжээ. Сангийн тэнцэл алдагдаж буй тул орлогоо нэмэгдүүлэх, төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэв.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс