Дархан-Уул аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон газруудыг сэргээх зорилгоор нөхөн сэргээлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Зургаан сарын турш үргэлжилсэн нөхөн сэргээлтийн ажил бүрэн дуусжээ.
Тодруулбал Хонгор сумын нутагт орших Цэхэрийн ам, Бага ноёны ам зэрэг хоёр байршлын 123.92 га газарт "Оюу толгой ХХК"-аас зарлагдсан тендерт шалгарсан "Дархан-транс майнинг" ХХК техникийн нөхөн сэргээлт хийж дуусган орон нутагт хүлээлгэн өглөө.
Байгаль орчны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн газруудад ажиллаж хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.
Нэгдүгээр багц Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт Цэхэрийн аманд эвдэрcэн 52.07 га, хоёрдугаар багц Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Бага ноёны аманд эвдэрсэн 71.85 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэжээ.
Нөхөн сэргээлтийг БОУАӨЯ, Ойн газар, "Оюу толгой ХХК" “Дархан-транс майнинг ХХК” хамтран хэрэгжүүлжээ.