C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
2 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
Багш, ажилтны зэргийн тухай шинэчилсэн журмыг баталлаа
2 долоо хоногн өмнө
C.Сэтгүүлч
Багш, ажилтны зэргийн тухай шинэчилсэн журмыг баталлаа
Цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох шинэчилсэн журмууд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж, эцэслэн батлагдлаа.

Өнгөрсөн онд Боловсролын багц хууль батлагдсанаар Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам хүчингүй болж, тухайн жилд шалгуур хангасан багш нарт “Зөвлөх” мэргэшлийн зэрэг олгох шийдвэр баталгаажилгүй өдийг хүрсэн.

Үүнтэй холбоотойгоор журмуудыг шинэчлэн боловсруулж, хүчин төгөлдөр болсон тул багш нарт мэргэшлийн зэрэг болон холбогдох нэмэгдлийг 2024 оны есдүгээр сараас эхлэн нөхөж олгох юм.

Журмын төслүүдийг хуульд заасны дагуу олон нийтэд хэлэлцүүлж, холбогдох байгууллагуудаас саналыг аван боловсруулжээ. Шинэчилсэн журмуудад мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг хадгалах, зэргээ 2-3 удаа бататгасан тохиолдолд байнга хүчинтэйд тооцох, онцлох амжилт гаргавал хугацаанаас нь өмнө зэрэг олгох гэх мэт зохицуулалтыг тусгасан хэмээн Боловсролын яамнаас мэдээллээ. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс