C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
2 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
Либертари намын дарга Д.Амартүвшин УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шүүмжлэв
2 долоо хоногн өмнө
C.Сэтгүүлч
Либертари намын дарга Д.Амартүвшин УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шүүмжлэв

Либертари намын дарга Д.Амартүвшин “Энэ эрх мэдлийн донтон хуралдаа сууж ажлаа хийхгүй байж сонгууль болохоор л олон юм яриал нээх ажил хийх гэж байгаа хүн болоод л гараад ирэх юм!” гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шүүмжлэв.

УИХ-ын Тамгын газраас өнгөрсөн наймдугаар сард зарласан ээлжит бус чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг ил болгоход УИХ-ын гишүүн Х.Баттулга хамгийн олон удаа хуралдаандаа оролцоогүй таван гишүүний тоонд орсон. Дээрх таван гишүүнд цалин олгохгүй гэдгээ ч УИХ-ын Тамгын газраас мэдэгдэж байв.

Х.Баттулга гишүүний хувьд өмнө нь хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан. Тэр бүрт чуулганы хуралдаанд тааллаараа оролцож ирсэн. Энэ тухай УИХ-ын гишүүн асан, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Х.Баттулга чи мөнгө нэхэх болохоор л чуулган, Засгийн газрын хуралдаанд суудаг. Бусад үед Баянголдоо хэвтэж байдаг шүү” гэж загнаж байсан удаатай.

НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх багт УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүмүүс олноороо нэр дэвшсэн. Тэднийг гаргаж ирэхийн тулд 30 мянган төгрөгийн үнэтэй дугуйланд хүүхэд бүрийг хамруулах хөгжлийн карт хуулийн төслийг УИХ-аар батлуулна гэх амлалт өгөөд буй ч уг төсөл нь УИХ-д өргөн баригдаагүй байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс