C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг танилцуулжээ
1 долоо хоногн өмнө
C.Сэтгүүлч
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг танилцуулжээ

Их Британийн “Times Higher Education” /THE/ сэтгүүлээс жил тутам гаргадаг дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг /Times Higher Education World University Rankings/ лхагва гарагт нийтэлжээ. 

Уг жагсаалтыг Оксфордын их сургууль ес дэх жилдээ тэргүүллээ. Удаах байрт Массачусетсийн Технологийн Их Сургууль орсон бол гуравдугаарт, Харвардын Их Сургууль бичигджээ. Энэ оны чансаанд 115 улс орон, нутаг дэвсгэрийн 2000 гаруй сургуулийг эрэмбэлсэн байна.

Жагсаалтын эхний аравт Их Британи, АНУ-ын их сургуулиуд багтжээ. Азийн орнуудын их сургуулиудын дундаас Хятадын хоёр их сургууль хоёр дахь жилдээ шилдэг 15-т багтлаа. Тодруулбал, Чинхуа их сургууль 12 дугаарт, Бээжингийн их сургууль 13 дугаарт жагссан байна. Сингапурын Үндэсний их сургууль 17 дугаар байрт бичигджээ.

Японы Токиогийн их сургууль өмнөх оныхоос нэг байраар ахиж  28 дугаарт, Киотогийн их сургууль 55 дугаарт эрэмблэгдсэн байна.

Дэлхийн шилдэг их сургуулиудыг эрэмблэхдээ заах арга зүй, судалгааны орчин, судалгааны чанар гэх зэрэг хэд хэдэн шалгуураар үнэлдэг байна. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс