C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
Дэлхий дээр найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай
1 долоо хоногн өмнө
C.Сэтгүүлч
Дэлхий дээр найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай

Өнөөдөр тохиож буй Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдригй тохиолдуулан ЭМЯ-наас олон нийтэд мэдээлэл өгөв.

Энэ жилийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриан дор өнгөрүүлж байна. 
ДЭМБ-ын тайланд дурдсанаар дэлхий дээр найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай амьдарч байгаа аж.

Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа бөгөөд тэдний 82 хувийг бага, дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлдэг гэсэн тоо баримт гарчээ. Үүнээс 31 хувь нь сэтгэл түгших, 28.9 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Харин манай улсад 11700 хүний хамруулсан судалгаанаас харахад 18.4 хувь нь сэтгэл түгших, 17.5 хувь органик бус нойр, 16.2 хувь архаг ядаргаа, 11.9 хувь тайлбарлаж чадахгүй биеийн зовуурь, 6.4 хувь нь архинд донтох, 6.2 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэж гарчээ.

Түүнчлэн судалгаагаар 14 настай гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гарсан байна.

Үүнээс гадна манай улсад жилд 500 хүн амиа хорлодог гэсэн дүн бийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр ярихдаа, “Ажил олгогчид ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулснаараа бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгох ач холбогдолтой. Ингэснээр ажилчдынхаа эрүүл мэнд, тухайн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг давхар бүрдүүлдэг. Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах асуудал нь ажил олгогчид болон удирдлагын манлайлал, байгууллагын соёл, уур амьсгалаас хамааралтай. Тиймээс  ажилчдынхаа сэтгэл ханамжид байнга үнэлгээ өгч, ажлын байрны таатай орчныг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нь зүйтэй” гэв.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс