C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
3 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
Нийслэл Улаанбаатар хотыг удирдаж байсан түүхэн товчоон
3 долоо хоногн өмнө
C.Сэтгүүлч
Нийслэл Улаанбаатар хотыг удирдаж байсан  түүхэн товчоон
Гурван зуун жилийн тэртээ Монголд хамгийн нэр хүндтэй хүн нь Богд Жавзандамба хэмээх хутагтын үе үеийн дүрүүд байсан гэдэг. Тэр үед Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхдугаар Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөн одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар түүнд зориулсан  Орд-Өргөөг байгуулж өгчээ.  1639 онд барьж өгсөн энэ өргөөг өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. Үүнээс эхлэн тоолж өдгөө нийслэл хотын 385 жилийн ойг тэмдэглэж байна
 
1924 оноос одоо хүртэл Улаанбаатар хот хэмээн нэрлэгдэх болсон байна. Тодруулбал, 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон байдаг.
 
1992 оноос хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэсэн Засаг захиргааны нэршилтэй болсон Улаанбаатар хот өдгөө 36 дэх хотын даргаа үзэж байна
 
2023.10.12-с
ХИШГЭЭ НЯМБААТАР
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын 36дахь Захирагч 
 
2020.10.23- 2023.10.12
ДОЛГОРСҮРЭН СУМЪЯАБАЗАР
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
2018.12.10-2020.07.01
САЙНБУЯН АМАРСАЙХАН
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
2020.06-2020.10
ЖАНЦАН БАТБАЯСГАЛАН
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч
 
2016-2018
СУНДУЙН БАТБОЛД
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
2012-2016
ЭРДЭНЭ БАТ-ҮҮЛ
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
2008-2012
ГОМБОСҮРЭН МӨНХБАЯР
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
2007-2008
ТҮДЭВ БИЛЭГТ
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
2005-2007
ЦОГТ БАТБАЯР
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
1999-2005
МИЕЭГОМБО ЭНХБОЛД
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
1996-1998
ЖАНЛАВ НАРАНЦАЦРАЛТ
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
1992-1996
ЦЭДЭНДЭМБЭРЭЛ БААСАНЖАВ
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
 
1990-1992
ЛХАМСҮРЭН ЭНЭБИШ
Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга
 
 
1978-1990
САМБУУ МӨНХЖАРГАЛ
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
 
1976-1978
ОЧИР ЦЭНД
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
 
1972-1976
СҮРЭНЖАВ БАЛБАР
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
 
1971-1972
СОНОМ ЛУВСАНГОМБО
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
 
1965-1971
ДОГСОМ ЦЭДЭВ
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
 
1962-1965
МАГАЛЖАВ ЛУВСАНЧОЙНБАЛ
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
 
1956-1959
БУД БАТЖАРГАЛ
Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга
 
1956
БАДРАХ ЛАВЗАВ
Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга
 
1944-1956
ГҮНД БАГАА
Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн бага хурлын тэргүүлэгчдийн дарга
 
1942-1944
СОНОМ ШАГДАР
Улаанбаатар хотын захиргааны дарга
 
1941.9-11 сард
ГЭНДОО ЛУВСАНАВААН
Улаанбаатар хотын захиргааны дарга
 
1941.7-8 сард
ГОМБОДОНОЙ ДАМДИН
Улаанбаатар хотын захиргааны дарга
 
1940-1941
ӨЛЗИЙЦОГТ МАЖИГ
Улаанбаатар хотын захиргааны дарга
 
1939.05.09-11.16
ЛОДОЙ ТАВХАЙ
Улаанбаатар хотын захирах яамны дарга
 
1933-1936
ДАМДИН ЧИМЭДДАГВА
Улаанбаатар хотын захиргааны дарга
 
1932-1933
ДАНСРАНБИЛЭГ ДОГСОМ
Улаанбаатар аймгийн дарга
 
-Монголын Ардын хувьсгалын анхны долоон удирдагч нэг. Монгол Ардын Намын хувьсгалт нууц бүлгэмийн анхны гишүүн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Догсомыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1932 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын аймгийн захиргааны даргаар томилж, Сайд нарын Зөвлөлийн 1933 оны 6 дугаар сарын 30-ны 22 дугаар тогтоолоор чөлөөлжээ. 
 
 
1932.07.04-07.27
ӨЛЗИЙ РАВДАН
Улаанбаатар аймгийн дарга
 
-БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1932 оны 7 дугаар 4-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Улаанбаатар хотын аймгийн захиргааны даргаар томилогдож, мөн оны наймдугаар сарын 27-нд чөлөөлөгдсөн.
 
 
1931-1932
БАДАМ ЦЭДЭНДАМБА
Улаанбаатар аймгийн дарга
 
-1931 оны 9 дүгээр сарын 2-ноос Улаанбаатар хотын Захиргааны хэрэг эрхлэх газрын даргаар, дараа нь 1932 оны 7 дугаар сарын 5 хүртэл /10 сар/ ажилласан.
 
 
1929-1930
ЛАМЖАВ МИЖИДДОРЖ
Улаанбаатар хотын жинхэнэ захиргааны дарга
 
-Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 1929 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор Улаанбаатар хотын Захиргааны хэрэг эрхлэх (тухайн үед ийм нэртэй байв) даргаар томилогдож, 1931 оны 9 сар хүртэл ажилласан.
 
 
1927-1929, 1930-1931, 1936-1939
ДУЛАМЖАВ ГОМБОЖАВ
Улаанбаатар хотын жинхэнэ захиргааны дарга
 
-Улаанбаатар хотын Захиргааны хэрэг эрхлэх газрын даргаар 1927-1929 онд, дараа нь нэр өөрчлөгдөхөд Улаанбаатар аймгийн захиргааны даргаар 1930-1931 онд, мөн нэр өөрчлөгдөхөд Улаанбаатар хотын захирах яамны даргаар 1938-1939 онд томилогдон ажиллажээ. Тэрбээр нийслэл Улаанбаатар хотын даргаар гурван удаа сонгогдон ажилласан захиргааны байгууллагын туршлагатай ажилтан, Ардын хувьсгалын анхны партизан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн байжээ.
 
 
1926-1927
САНЖАА БАТСҮХ
Улаанбаатар хотын жинхэнэ захиргааны дарга
 
-БНМАУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 1926 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор 1926-1927 оны хооронд Улаанбаатар хотын даргаар ажиллажээ. Б.Батсүх хожим нь Улаанбаатар хотын захиргааны даргаар 1939 оны 5 дугаар сараас мөн оны 11 дүгээр сар хүртэл хагас жил ажилласан байдаг.
 
 
1924-1926он
МООНОН БАЯР 
Улаанбаатар хотын түр жинхэнэ захиргааны дарга
32 насандаа тохилогдож байжээ 
 
-Нийслэл хүрээ хотын түр захиргааны даргаар 1924-1925 онд нэр өөрчлөгдөхөд Улаанбаатар хотын жинхэнэ захиргааны даргаар 1924-1926 онд тус тус ажилласан
 
 
 
 
 
 
 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс