C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
"Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна
1 сарын өмнө
C.Сэтгүүлч
"Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац” ХХК-ийн  ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус  үндэслэн "Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 2 гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ.ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.1.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;

1.2.гурваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, хот байгуулалт, хууль, санхүү, хөрөнгө оруулалт, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засаг, инженерийн мэргэжлээр дээд боловсролтой;

1.3.нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, корпорацын зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;

1.4.сүүлийн 8 жилийн хугацаанд улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй;

1.5.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;

1.6.компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;

1.7.ашиг сонирхлын зөрчилгүй;

1.8.татварын өргүй.

ХОЁР.БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

2.1.товч намтар, анкет;

2.2.иргэний үнэмлэхийн хуулбар (гадаад паспорт);

2.3.боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний  хуулбар (Гадаадын их, дээд сургууль төгсөгчийн дипломыг орчуулгын хамт ирүүлнэ.);

2.4.хоёр хувь цээж зураг;

2.5.нийгмийн даатгалын лавлагаа;

2.6.сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

2.7.оршин суугаа газрын тодорхойлолт;

2.8.иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;

2.9."эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх талаарх"  эрх бүхий байгууллагын тодорхойлолт; (эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлж байгаа лавлагаа, татан буугдсан бол УБЕГ-аас татан буугдсан шийдвэр, холбогдох баримтыг ирүүлнэ.)

2.10.шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.

ГУРАВ.БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

3.1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17.00 цаг хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилга А блок, /Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын зам/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 6 давхрын 601 тоот өрөөнд хүлээн авна.

ДӨРӨВ.БУСАД

4.1.Хугацаа хоцорсон болон баримт бичиг, материал бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг бүртгэхгүй бөгөөд ирүүлсэн материалын үнэн зөвийг сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө хариуцна.

4.2.Нэмэлт мэдээллийг 11320537 дугаарын утаснаас авна уу. (Ажлын цагаар холбогдох боломжтой.)

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс