C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр манай улсын ДНБ-ний 5.3 хувийг эзэлж байна.
1 сарын өмнө
C.Сэтгүүлч
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр манай улсын ДНБ-ний 5.3 хувийг эзэлж байна.
Тус үйлдвэр өнгөрсөн онд 2.1 их наяд төгрөгийн нэмэгдэл өртөгийг шууд, эдийн засагт нийт 3.8 их наяд төгрөгийг бий болгосны үр дүн аж.

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2023 оны гүйцэтгэлээр төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлж, 4 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 2 их наяд төгрөгийг давсан татвар хураамжийг төсөвт төвлөрүүлсэн талаар тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон өнөөдөр ГХЯ-нд болсон “Монгол Улсын нийгэм, эдийн засагт “Эрдэнэт” үйлдвэрийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал дээр мэдээллээ.

Тэрбээр, үйлдвэр өнгөрсөн хугацаанд хайгуул-олборлолтоос боловсруулалт-хуваарилалт руу шилжиж, өдгөө өртөгөө нэмэгдүүлж, орлогоо зузаатгах, Үйлдвэр технологийн парк байгуулах зорилго тавин ажиллаж буйг танилцууллаа.

Үйлдвэрийн хүдрийн зэсийн агуулга анхны 0.89 хувиас 0.38 хувь болж, (цаашид 0.24 хувь болохоор байгаа) жил ирэх бүр буурсаар байгааг хэлээд, “Бид хөрөнгө оруулалтаа дээшлүүлж, одоо байгаа нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн хөрөнгө оруулалтыг үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулж байна” гэдгийг онцоллоо.

Нөөцийн хувьд дахиад 55 жил буюу 2079 оныг дуустал ашиглах боломжтой гэдгийг ТЭЗҮ-ээр гаргаж ирсэн. Мөн Оюутын орд дээр хийж байгаа хайгуулын ажлын үр дүнд 2079 оноос хойш дахиад 10 жил ажиллах боломж гарч ирсэн гэж ойлгож болно гэдгийг тэрбээр хэллээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон өнөөдрийн хурлаар мөн үйлдвэрийнхээ Тогтвортой хөгжлийн тайланг танилцуулсан юм. Энэ талын шалгуур үзүүлэлтүүдийг баталсныг тэрбээр тодотголоо. Үүнд:

  • Хөрөнгийн биржээс компани, ААН-үүдэд тавьдаг Тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүд,
  • Тогтвортой уул уурхайн төлөө” олон улсын TSM стандарт,
  • Мөн олон улсын Copper mark стандарт,
  • Олон улсын бусад байгууллагаас гаргасан ESG шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн боловсруулж мөрдөж буйг танилцууллаа.

“Бид олон улсын стандарт шалгуураар Тогтвортой хөгжлийг хангасан, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн байж үндэсний баялгийг бүтээнэ. Энд бизнесийн ёс зүй, сайн засаглал чухал бөгөөд, мөнгөн урсгалын орох гарах үйл ажиллагаанаас эхлээд ил тод, нээлттэй болгосноор:

  • Геологийн нөөц,
  • Хүний нөөц,
  • Техник, технологид түшиглэсэн системээр ажиллана” гэдгийг тодотголоо. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнөөдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, элементийн хүхрийн үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлээд байна. 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (1)
Valeron83pinia
5 хоногийн өмнө
[217.146.82.84]
Hello! With a constantly evolving selection of games, boredom is never an option. Dive in daily to explore new adventures and seize every opportunity! https://tinyurl.com/2s4djc4y
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2025 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс