C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлажээ
1 сарын өмнө
C.Сэтгүүлч
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлажээ

 Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар болсноо зарлажээ.

Өдгөө 33 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нуруу болон өвдөгний бэртэл зэрэг эрүүл мэндийн шалтгаанаас зодог тайлахаар болсноо мэдэгдсэн байна. Тэрбээр 2015 оны Нацү башёд анхны түрүүгээ авч, 2015 оны Нагоя башёд шинээр Озеки цол хүртсэн бөгөөд 2021 оны Аки башё хүртэл амжилттай барилдаж Ёкозүна цол хүртсэн юм. Түүнчлэн Эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн түүнийг 2023 онд Монгол Улсын Гавъяат Тамирчин цолоор шагнаж байв. 

Монголоос төрсөн ёкозүна цолтнууд:

68 дахь ёкозүна Асашоёорюү /цол хүртсэн жил 2003-зодог тайлсан жил 2010/

69 дэх ёкозүна Хакүхо /цол хүртсэн жил 2007/

70 дахь ёкозүна Харүмафүжи /цол хүртсэн жил 2012-зодог тайлсан жил 2017/

71 дэх ёкозүна Какүрюү /цол хүртсэн жил 2014-зодог тайлсан жил 2021/

73 дахь ёкозүна Тэрүнофүжи /цол хүртсэн жил 2021/

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2025 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс