"Оюу Толгой" ХХК 2023 оны гуравдугаар улирлын тайлангаа өнөөдөр танилцуулав.
Дээрх хугацаанд тус компанийн борлуулалтын орлого 1.2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь төлөвлөгөөгөө 29 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт бөгөөд үүнд зэс, алтны үнэ зах зээл дээр өндөр байгаа болон борлуулалтын биет хэмжээ их байсан нь нөлөөлсөн байна.
Тодруулбал энэ оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувь өсжээ.
Харин зарцуулалт нь 1.4 тэрбум ам.доллар байна. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, холбогдох дүрэм журмын дагуу валютаа төгрөгт шилжүүлж, зарцуулсан гэдгээ тус компаниас мэдэгдсэн. Ингэхдээ бүх валютаа Монголбанкаар арилжаалжээ.
2010-2023 оны гуравдугаар улирал хүртэлх зарцуулалтын мэдээллээс онцолбол