Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулах зорилгоор “Тэрбум Мод” Үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй билээ.
Уг санаачилгад Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн ажилтан, албан хаагчид нэгдэн мод тарих үйлсэд гар бие оролцож өнгөрөгч тавдугаар сард Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт мод тарьж, услах, хамгаалах ажлыг зохион байгуулсан бол энэ удаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд мод тарьсан юм.
ЭОТ ХХК-ийн ажилтан, албан хаагчид 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд 4900 улиас мод тарив. Түүнчлэн 1535 улиас болон бургас модны суулгацыг "Ханбогд -Хот Тохижилт" ОНӨҮГ-т хүлээлгэн өглөө.