2023 оны байгалийн, зэрлэг амьтдын шилдэг гэрэл зургуудыг өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард шалгаруулж Лондон дахь Байгалийн түүхийн музейд дэлгэсэн.
Энд үзэгчдийн таашаалд нийцсэн байгалийн шилдэг гэрэл зурагчныг тодруулж, бүтээлийг нь танилцуулжээ.
Үзэгчдийн таашаалд нийцсэн байгалийн шилдэг гэрэл зурагчнаар унтаж буй цагаан баавгайг дурандаа буулгасан Английн зурагчин Нима Сарихани тодорсон байна.
Байгалийн түүхийн музейн захирал Дуглас Гурр “Сариханигийн сэтгэл хөдөлгөм тус зураг манай гараг ямар гоо үзэсгэлэнтэйг харуулах боломж олгосон” гэв.
Сарихани цагаан баавгайг гурван өдрийн турш хайсны эцэст уг зургийг авч чадсан байна.
Нийт 25 бүтээлд улс улсын байгалийн гэрэл зураг сонирхогчдоос санал хурааж, шилдгийг тодруулсан юм. Түүний болон бусад онцлох гэрэл зурагчдын бүтээлийг зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл Лондоны Байгалийн түүхийн музейн сайтад байршуулах аж.