2025 онд Нийслэлийн хэмжээнд нийт 36 байршилд 74 км авто зам-ыг засварлаж, шинэчлэх ажлын хүрээнд зарим байршлуудад хийгдсэн ажлууд амжилттай дуусаж, ашиглалтад орсон талаар мэдээлж байна.
Жанжин клубын авто зам
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс нүхэн гарцын уулзвар хүртэл
➤ Засвар шинэчлэлийн ажил бүрэн дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ хийж, замын хөдөлгөөнийг нээсэн.
Шархадны авто зам
Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэл
➤ Хэсэгчилсэн шинэчлэлийн ажил дууссан. Замыг бүрэн нээж, хэвийн хөдөлгөөнд шилжүүлсэн.
Денверийн гудамж
Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл
➤ Засвар шинэчлэлийн ажил дууссан.
Энхтайваны өргөн чөлөө
25-р эмийн сангийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл
➤ 0.4 км замын өнгө, суурь хучилт хийж дууссан.
➤ Үлдсэн 1.25 км хучилтын ажлыг 7-р сарын 21–30-ны хооронд гүйцэтгэнэ.
Парисийн гудамж
Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэл
➤ Замын хучилт бүрэн дууссан.
➤ Одоогоор явган замын нөхөн сэргээлт хийгдэж байна.
Лааганы гудамж
Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэл
➤ Хучилтын ажил бүрэн дууссан.