Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өчигдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр сонордуулга дуудлага иржээ. Уг дуудлагаар зэрлэг буга төмөр торонд эврээрээ орооцолдон, хөдлөх боломжгүй болсон тухай мэдээлсэн байна.
Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мэдээллийн дагуу газар дээр нь шуурхай очиж ажиллаж Орооцолдсон тор, утсыг болгоомжтой салгаж, бугыг бэртэж гэмтэхээс сэргийлэн аюулгүй болгожээ.
Аврагдсан буга ямар нэг ноцтой гэмтэлгүй байсан бөгөөд эргээд байгальдаа суллагдсан байна.
Анхааруулга: Иргэд, олон нийтийг байгаль орчин, дархан цаазат газарт явахдаа хог хаягдал, төмөр утас, тор зэргийг үлдээхгүй байхыг уриалж байна. Энэ нь зэрлэг ан амьтдын амь насанд аюул учруулах өндөр эрсдэлтэй байдаг юм.