Ирж буй долоо хоногт Монгол улсын нийгэм, улс төр, соёл урлагийн салбарт болох онцлох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.
Төр, засаг ба хууль эрх зүй:
2-р сарын 25: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
2-р сарын 25: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан Цэцийн танхимд нээлттэй явагдана.
Урлаг, соёл ба үзэсгэлэн:
2-р сарын 25: Уран бүтээлч Я.Бат-Ирээдүйн “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд нээлтээ хийнэ.
2-р сарын 27: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч "Э.Чойдог-100 жил" хүндэтгэлийн тоглолт Үндэсний урлагийн их театрт болно.
2-р сарын 28: * Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балет УДБЭТ-ын тайзнаа.
УДЭТ-ын 95 жил, Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжиг тоглогдоно.
Хүүхэд багачуудад зориулсан "Морин хуур" хүүхэлдэйн драм Улсын Хүүхэлдэйн театрт гарна.
3-р сарын 1: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч “Д.Лувсаншарав-100” хүндэтгэлийн тоглолт УДБЭТ-т болно.
Спортын барилдаан:
2-р сарын 27: Баянхонгор аймгийн золголтод зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан.
2-р сарын 28: Булган аймгийн аваргуудын нэрэмжит 128 бөхийн барилдаан.
Орон нутагт: 2-р сарын 27, 28-нд Хөвсгөл аймагт "Цаа, цасны баяр" болно.
Швейцар улс: Цюрих хотын Ритберг музейд гарч буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2-р сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.