C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
14 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь Их аварга Г.Ган-Эрдэнэ шавьдаа гар хүрсэн хэргээ хүлээн зөвшөөрч, уучлалт хүслээ
14 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь Их аварга Г.Ган-Эрдэнэ шавьдаа гар хүрсэн хэргээ хүлээн зөвшөөрч, уучлалт хүслээ

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь Их аварга Тэрнофүжи буюу Г.Ган-Эрдэнэ одоогийн Исегахама багш (34 настай) өөрийн шавь болох маэгашира Хакүнофүжигийн (22 настай) биед халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч, Японы Сүмогийн холбоонд мэдүүлэг өгсөн байна.

Би өөрөө холбоонд мэдэгдсэн

Өнөөдөр Осака хотноо болсон өглөөний бэлтгэлийн өмнө Исегахама багш хэвлэлийнхэнд хандаж, үүссэн нөхцөл байдлын талаар анх удаа ам нээлээ. Тэрээр хэлэхдээ:

"Саяхан гарсан мэдээ үнэн. Би өөрөө болон хохирогч Хакүнофүжи, гэрч Нишикифүжи нарын гурван хүн холбоонд очиж, болсон явдлыг бүгдийг нь үнэнээр нь тайлагнасан. Одоо холбооны шийдвэрийг хүлээж байна. Шийтгэл гарахаас өмнө дэлгэрэнгүй зүйл ярих нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй" хэмээн тайлбарлав.

 

Бэлтгэлд оролцохгүй байгаа бөхчүүдийн талаар гарсан цуу ярианд тэрээр дараах залруулгыг өглөө:

  • Хакүнофүжи: Өнгөрсөн тэмцээний үеэр авсан хөлний гэмтлээ эмчлүүлэхээр өмнө нь төлөвлөсөн байсан.

  • Мидорифүжи: Зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орсон тул одоо эмчлүүлж байгаа. Тэднийг бэлтгэлд оролцохгүй байгааг уг хэрэгтэй холбон буруугаар ойлгохгүй байхыг багшийн зүгээс хүслээ.

Японы Сүмогийн холбоо сүүлийн жилүүдэд "хүчирхийллийг үл тэвчих" бодлогыг хатуу баримталж байгаа.

Исегахама багш өөрөө хэргийг сайн дураараа илчилсэн нь шийтгэлд нөлөөлж болох ч, Их аварга цолтой байсан хүний хувьд ёс зүйн хариуцлага өндөр байх төлөвтэй байна.

Одоогоор Сүмогийн холбооны Ёс зүйн хороо хэргийг хянаж байгаа бөгөөд удахгүй албан ёсны шийдвэрийг зарлах юм. Исегахама багш хэрвээ хатуу шийтгэл хүлээвэл түүний багшлах эрх болон дэвжээний удирдлагын асуудал хөндөгдөж болзошгүй байна.

Эх сурвалж: Nikkan Sports 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс