C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
16 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Говь-Алтайд "Алтайн хойлог" хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүллээ
16 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Говь-Алтайд "Алтайн хойлог" хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүллээ

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтын явцад Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан "Алтайн хойлог" шувууг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэв.

Хэргийн тухай товч: 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр явуулсан хяналт шалгалтаар иргэн Ө нь "Toyota Lexus-600" маркийн тээврийн хэрэгслээр дээрх ховор шувууг тээвэрлэж явжээ. Тухайн иргэнийг Алтайн хойлог шувууг хууль бусаар агнасан байж болзошгүй хэмээн үзэж, эд мөрийн баримтыг хураан авч, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Экологи-эдийн засгийн үнэлгээ ба нөхөн төлбөр: Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолын дагуу хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 217,000 төгрөгөөр тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн дагуу, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохдоо уг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж (нийт 434,000 төгрөг) нөхөн төлүүлэхээр зохицуулсан байдаг.

Хуулийн хариуцлага: Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5.1-д зааснаар дараах ял шийтгэлийг оногдуулдаг. Үүнд:

  • Торгох ял: 5,400-аас 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

  • Зорчих эрхийг хязгаарлах: 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар;

  • Хорих ял: 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар тус тус шийтгэхээр хуульчилсан байна.

Иймд иргэн та хуулиар хамгаалагдсан ховор амьтдыг агнах, тээвэрлэх, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалахаас татгалзаж, хууль бус үйлдлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс