C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
11 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Асаргааны тэтгэмж, оюутны сургалтын төлбөртэй холбоотой саналуудыг УИХ дэмжлээ
11 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Асаргааны тэтгэмж, оюутны сургалтын төлбөртэй холбоотой саналуудыг УИХ дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Төсвийн байнгын хороо хуралдаж дуустал завсарласны дараа үргэлжлэн хуралдлаа.

Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцуулав.

Төсвийн байнгын хороо энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаараа 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Гэвч нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй зарим саналтай холбогдуулан гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн Байнгын хороонд буцаасан. Үүний дагуу Байнгын хороо өнөөдөр гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулж, буцаагдсан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулжээ.

Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмж, Боловсролын зээлийн сангаас 3500 гаруй оюутны сургалтын төлбөрийг олгохтой холбоотой зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалт явуулав. Эдгээр саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн талаарх УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгосон гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс