C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
8 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Шри-Ланкийн Ерөнхийлөгч асан М.Ражапаксагийн эхнэрийг хандив зориулалт бусаар ашигласан хэргээр баривчилжээ
8 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Шри-Ланкийн Ерөнхийлөгч асан М.Ражапаксагийн эхнэрийг хандив зориулалт бусаар ашигласан хэргээр баривчилжээ

Шри-Ланкийн Ерөнхийлөгч асан Махинда Ражапаксагийн эхнэр Ширанти Ражапаксаг буяны сангийнх нь дансанд цугласан мөнгийг зориулалт бусаар ашигласан гэх үндэслэлээр өчигдөр баривчилсан байна.

Цагдаагийн байгууллагаас түүнд байцаалт авсны дараа шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс 7 хоногийн хугацаагаар хорих тогтоол гаргажээ. Түүнийг Төрийн өмчийн банкнаас эмнэлгийн сканер худалдан авахад зориулан олгосон хандивын хөрөнгийг дур мэдэн зарцуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Тухайн үед тус банкны захирлаар ажиллаж байсан иргэнийг мөн баривчилсан ч шүүхээс барьцаагаар сулласан байна.

Үүнээс гадна Ерөнхийлөгч асны хүү, Парламентын гишүүн Намал Ражапаксаг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулаад байгаа аж.

Ражапаксагийн гэр бүл ба Шри-Ланкийн улс төр

Ерөнхийлөгч асан М.Ражапакса болон түүний ах Готабая Ражапакса нар 2009 онд "Тамил-Иламыг чөлөөлөх барсууд" бослогын бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, 26 жил үргэлжилсэн иргэний дайныг төгсгөсөн тул сингалын буддын шашинтнуудын дунд асар их дэмжлэгтэй байв.

Гэвч 2010 онд дахин сонгогдсон М.Ражапаксагийн нэр хүнд авлига, иргэний эрх чөлөөг нухчин дарах үйлдэлтэй нь холбоотойгоор унаж, гэр бүлийнхэн нь төрийн гол албан тушаалуудад томилогдон эрх мэдлийг хэт төвлөрүүлснээр тэрбээр 2015 оны сонгуульд ялагдал хүлээсэн юм.

Улмаар 2019 онд "Лалын улс" бүлэглэлийн халдлагын улмаас 267 хүн амь үрэгдэж, улс орны аюулгүй байдлын асуудал нэн түрүүнд тавигдах үеэр тэдний гэр бүл улс төрд эргэн ирсэн байдаг. Ингэснээр Готабая Ражапакса Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч цар тахлын үеийн эдийн засгийн гүн хямрал, олон нийтийн эсэргүүцлийн улмаас огцорч, эх орноосоо дайжихад хүрсэн юм.

Авлигатай хийх тэмцэл ба шинэ Ерөнхийлөгч

Шри-Ланкад 2024 онд Анура Кумара Диссанаяке шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр авлигатай тэмцэх хөтөлбөрөө танилцуулахдаа хууль зөрчсөн бүх хүнд, тухайлбал Ражапаксагийн гэр бүлийнхэнд хатуу хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс