C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
7 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
БОУАӨЯ баавгай амьдаар барих тоног төхөөрөмж авахаар 150 сая төгрөгийн тендер зарлав
7 цагийн өмнө
C.Сэтгүүлч
БОУАӨЯ баавгай амьдаар барих тоног төхөөрөмж авахаар 150 сая төгрөгийн тендер зарлав

Сүүлийн үед суурьшлын бүсэд баавгай орж ирэх, хүн болон мал руу дайрах тохиолдол нэмэгдэж, олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл үүсээд буй. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-наас зэрлэг амьтныг буудаж устгахаас татгалзаж, амьдаар нь барих тусгай тоног төхөөрөмж худалдан авахаар сонгон шалгаруулалт зарлалаа.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд “Баавгай барих тоног төхөөрөмж (амьд баригч, тор) худалдан авах” нэртэй тендер бүртгэгдсэн бөгөөд нийт төсөвт өртөг нь 150 сая төгрөг юм. Уг санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгажээ.

Тендерийн зарын дэлгэрэнгүй:

  • Төлөв: Хялбаршуулсан цахим сонгон шалгаруулалт

  • Материал хүлээн авах хугацаа: 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цаг хүртэл

  • Тендер нээх хугацаа: 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:30 цагт

Тус төхөөрөмжийг нэвтрүүлснээр суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг аюулгүй аргаар амьдаар нь барьж, зохистой бүс нутагт эргүүлэн байршуулах орчин бүрдэх юм.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс