C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
21 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Анхааруулга: Зарим нутгаар цасан шуурга шуурч, хүчтэй салхи салхилна
21 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Анхааруулга: Зарим нутгаар цасан шуурга шуурч, хүчтэй салхи салхилна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаарын нөхцөл байдал муудаж, зарим газраар нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурах тул иргэд, жолооч та бүхэн аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв:

  • Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр: Өнөөдөр

  • Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр: Энэ сарын 10-нд

  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар: 11-нд

  • Нутгийн зүүн хэсгээр: 12-нд тус тус нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Мөн Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр, зарим үед 20 метр хүртэл ширүүсч, хүчтэй шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын тойм

  • Ихэнх нутгаар: Солигдмол үүлтэй. Баян-Өлгийн зарим, Увс, Ховдын баруун сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

  • Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар ширүүснэ.

  • Агаарын температур: Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

Улаанбаатар хот болон орчмоор

  • Улаанбаатар хот: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.

  • Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.

  • Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +10...+12 градус дулаан байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс