Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2026 оны 10 дугаар сарын 1–2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн VII Их хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Р.Батрагчаа нар оролцлоо.
Их хурлын нээлтийн үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган нээлтийн үг хэлж, хуралдааны үйл ажиллагаанд оролцов.
Энэ удаагийн их хурал “Дижиталчлал, хиймэл оюун ухааны эрин үе дэх үндсэн хуулийн шүүх эрх мэдэл” сэдвийн хүрээнд болж өндөрлөв. Хуралдаанаар дараах чухал асуудлуудыг хэлэлцсэн юм.
Цахим шилжилт ба хиймэл оюун ухааны хэрэглээ
Үндсэн хуулийн дээд үйлчлэл
Шүүхийн хараат бус байдал
Хүний эрх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд анхаарах асуудлууд
Хурлын төгсгөлд оролцогчид “Самаркандын тунхаглал”-ыг гаргасан бөгөөд үүний зэрэгцээ Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал, гишүүдийн Удирдах зөвлөлийн хурал болон бүс нутгийн бусад нийгэмлэгийн уулзалтууд амжилттай зохион байгуулагдлаа.
Филиппин Улсын Дээд шүүх дараах хугацаанд даргалахаар сонгогдов
Азийн нийгэмлэгийн гишүүдийн Удирдах зөвлөлийн хурлаар Нийгэмлэгийн дараагийн даргалах байгууллагаар Филиппин Улсын Дээд шүүхийг сонголоо.
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2025–2027 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндсэн хуулийн шүүх амжилттай даргалж байгаа юм.