C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
12 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Шүүх АНУ-ын Төрийн департаментад DV-2027 хөтөлбөрийн бүртгэлийг эхлүүлэхийг даалгалаа
12 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Шүүх АНУ-ын Төрийн департаментад DV-2027 хөтөлбөрийн бүртгэлийг эхлүүлэхийг даалгалаа

АНУ-ын холбооны шүүгч 2027 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр буюу "ногоон картын сугалаа" (Diversity Visa, DV-2027)-ны бүртгэлийг эхлүүлэхийг Төрийн департаментад үүрэг болголоо.

Калифорни мужийн Өмнөд тойргийн холбооны шүүхийн шүүгч Жинсүк Охта аравдугаар сарын 14-нд “Red Eagle Law, L.C. v. Rubio” хэргийн хүрээнд түр захирамж гаргажээ. Анхны захирамжаар бүртгэлийг аравдугаар сарын 18-ны дотор эхлүүлж, 30 хоног үргэлжлүүлэх, сонгогдсон оролцогчдод арваннэгдүгээр сарын 19-ний дотор мэдэгдэхийг заасан байв.

Гэвч дараа нь шүүгч талуудын хамтарсан хүсэлтийг хүлээн авч, хугацааг хоёр долоо хоногоор хойшлуулсан байна. Ингэснээр бүртгэл арваннэгдүгээр сарын 1-нд эхэлж, сонгогдсон оролцогчдод арванхоёрдугаар сарын 3-ны дотор мэдэгдэх юм. Энэ тухай нэхэмжлэгч “Red Eagle Law” компани мэдээлжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Төрийн департамент бүртгэлийн хугацаа, өргөдөл гаргах цахим хуудасны хаяг болон оролцогчид тавигдах шаардлагыг албан ёсны сувгаараа нийтлэх ёстой. Шийдвэрт бүртгэлийн хугацаа 30 хоног байна гэж тусгажээ.

Түүнчлэн Төрийн департамент сонгогдсон өргөдөл гаргагчдын материалыг хууль тогтоомж, ердийн журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Виз олголт 2027 санхүүгийн жилийн квот дуусах буюу 2027 оны есдүгээр сарын 30 хүртэл, аль түрүүлж тохиолдсон хугацаанд үргэлжилнэ.

Төрийн департамент өмнө нь бүртгэлийн журамд өөрчлөлт оруулж байгаа шалтгаанаар бүртгэл эхлэх хугацааг зарлахаа хойшлуулсан гэж мэдэгдэж байсан. Шүүх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг тогтоосон хэдий ч бүртгэл хараахан эхлээгүй гэдгийг анхаарна уу.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс