C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
12 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Чанаргүй зээл 2.6 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 15 хувиар нэмэгджээ
12 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Чанаргүй зээл 2.6 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 15 хувиар нэмэгджээ

Үндэсний статистикийн хороо (ҮСХ) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний есөн сарын статистик мэдээллийг танилцууллаа. Үүнд мөнгө, зээлийн үзүүлэлтүүд дараах байдалтай байна.

Нийт зээлийн үлдэгдэл

2026 оны есдүгээр сарын эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.6 их наяд төгрөг буюу 15.4 хувиар, өмнөх сараас 962.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Өсөлтөд иргэдийн зээлийн үлдэгдэл 3.8 их наяд, хувийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Зээлийн үлдэгдлийн 59.4 хувь нь иргэд, 39.2 хувь нь хувийн байгууллага, 0.9 хувь нь төрийн байгууллага, 0.5 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагад ногдож байна.

Зээлийн чанар

Нийт зээлийн үлдэгдлийн 92.5 хувийг хэвийн, 2.4 хувийг анхаарал хандуулах, 5.1 хувийг чанаргүй зээл эзэлж байна.

Ангилал Үлдэгдэл Жилийн өөрчлөлт Сарын өөрчлөлт
Хэвийн зээл 45.9 их наяд ₮ +7.0 их наяд ₮ +1.0 их наяд ₮
Анхаарал хандуулах зээл 1.2 их наяд ₮ −734.5 тэрбум ₮ −65.5 тэрбум ₮
Чанаргүй зээл 2.6 их наяд ₮ +333.2 тэрбум ₮ (+15%) +5.8 тэрбум ₮ (+0.2%)

Чанаргүй зээлийн 1.4 их наяд төгрөг буюу 53.6 хувь нь хувийн салбарынх, 1.2 их наяд төгрөг буюу 45.9 хувь нь иргэдийн зээл байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс