C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
12 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
BYD-ийн “Sky Shuttle” өндөрлөсөн замын цахилгаан тээврийг Улаанбаатарт нэвтрүүлнэ
12 цагийн өмнө
C.Сэтгүүлч
BYD-ийн “Sky Shuttle” өндөрлөсөн замын цахилгаан тээврийг Улаанбаатарт нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх санамж бичгийг нийслэлээс “BYD Company Limited”-тэй байгууллаа. Талууд төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг энэ оны арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, 2027 оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцжээ.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва: "Бид BYD группийн “Sky Shuttle” төслийг 2027 онд тэргүүн ээлжинд хэрэгжүүлж эхлэх зорилготой ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар BYD группийн хамтын ажиллагааны гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг төслийг миний ахлах зөвлөх Ж.Батбаясгалан хариуцна. Зураг төслийн ажлыг энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор дуусгаж, 2027 оны гуравдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Улмаар тухайн оны арваннэгдүгээр сард батарейд суурилсан нийтийн тээврийг туршилтаар явуулахаар зорьж байна. Төслийг сонгон шалгаруулалтаар эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хувилбаруудаас сонгоно" гэлээ.

“Sky Shuttle” нь батарейгаар ажилладаг, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих нийтийн тээврийн шинэ шийдэл юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийг зохион байгуулах боломж бүрдэнэ гэж албаныхан онцоллоо.

“BYD Company Limited” нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд нийт 17 сая гаруй цахилгаан автомашин борлуулжээ. Тус компани цахилгаан автомашиныг есөн минутад бүрэн цэнэглэх 20 мянган станцыг БНХАУ-д барих ажлыг энэ оны зургаадугаар сард эхлүүлж, одоогоор 7 мянгыг нь ашиглалтад оруулаад байна. “Blade Battery” технологид суурилсан “Sky Shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг БНХАУ-ын 10 хот болон Бразилын Сан Пауло хотод нэвтрүүлжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс