C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
11 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Паралимпын аварга У.Сүрэнжав Азийн пара наадмын алтан медаль хүртлээ
11 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Паралимпын аварга У.Сүрэнжав Азийн пара наадмын алтан медаль хүртлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Парис-2024 паралимпын аварга Уламбаярын Сүрэнжав Японы Айчи-Нагоя хотод болж буй Азийн V Пара наадмын пара таеквондогийн эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг-д түрүүллээ. Монголын баг наадмын эхний өдрийг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай өндөрлөж, медалийн жагсаалтад наймдугаар байрт оров.

Гурван тулаанд ч оноо алдсангүй

У.Сүрэнжав шөвгийн наймд Индонезийн Риа Юлиантаг, хагас шигшээд Азийн наадмын аварга, Хятадын Шиан Шаог тус бүр 2:0 харьцаагаар ялав. Финалд тэрбээр Узбекистаны Умида Мамаражабоваг 2:0 (10:0, 2:0) ялж, алтан медалийн эзэн боллоо.

Парисын паралимпод түрүүлж, Монголын паралимпын түүхэн дэх анхны эмэгтэй аварга болсон Сүрэнжав өмнө нь пара таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөн түрүүлж байсан юм.

Сувд-Эрдэнэ мөнгө, Темирбек хүрэл зүүв

Наадмын эхний медалийг пара жүдочин Тогтохбаярын Сувд-Эрдэнэ авчирлаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн J1 ангиллын 52 кг-д финалд шалгарч, Японы тамирчинд ваза-ариар ялагдан мөнгөн медаль хүртэв.

Пара таеквондогийн эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-д есөн тамирчин өрсөлдсөнөөс Хаулетийн Темирбек хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд Ираны Мохаммадтаха Хассанпурт ялагдсан ч, нөхөн тулаанд Афганистаны Хамраз Али Сажадыг, хүрэл медалийн төлөөх тулаанд эзэн орны Мицуя Танакаг ялжээ.

Наадмын тухай

Азийн V Пара наадам 10-р сарын 18–24-нд Японы Айчи мужийн Нагоя хотод болж байгаа бөгөөд 45 орны 4,000 орчим тамирчин 18 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улсыг 10 төрлөөр 44 тамирчин, 18 дасгалжуулагч төлөөлж байна. Пара таеквондогийн багт У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ, Б.Шинэбаяр, Х.Темирбек нар гавьяат дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлагаар оролцож байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс