C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн ногдол ашгаар 10 аймгийн дулааны станцыг дуусгана
1 хоногийн өмнө
C.Сэтгүүлч
З.Мэндсайхан: Оюу Толгойн ногдол ашгаар 10 аймгийн дулааны станцыг дуусгана

Сангийн сайд З.Мэндсайхан 2027 онд Оюу Толгойгоос авна гэж тооцож буй ногдол ашгийг нэг удаагийн хуулиар зохицуулж, эрчим хүчний асуудлыг шийдэхэд зарцуулна гэж мэдэгдлээ. Тэрээр энэ мэдэгдлийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр хийсэн.

 

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулиудыг хэлэлцэж байна. Энэ үеэр Оюу Толгойн ногдол ашгийн асуудал дахин хурц хэлэлцүүлгийн сэдэв болов. Засгийн газар 2027 онд тус төслөөс 3 их наяд орчим төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцоолж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Засгийн газар Оюу Толгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн хуулийг мөрдөлгүйгээр төсвийн зарлагад тусгасан гэж шүүмжилсэн. Тэрээр нэг удаагийн хууль Үндэсний баялгийн сангийн хуулийн 11.2 дугаар зүйлийг хүчингүй болгож чадахгүй гэж үзэж, хууль зүйн үндэслэлийг нь тодруулав.

Сангийн сайд З.Мэндсайхан хариултдаа ногдол ашгийн 1 их наяд төгрөгийг хуулийн дагуу Хуримтлалын санд байршуулна гэлээ. Мөн уул уурхайн үнийн огцом өсөлтөөс орох нэмэлт орлогыг Тогтворжуулалтын санд төвлөрүүлнэ гэж тайлбарлав.

Сайдын хэлснээр ногдол ашгийг 40 орчим хувьтай зогсонги байгаа 10 аймгийн дулааны цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхэд зарцуулна. Төслийг Солонгосын зээлээр дуусгавал зардал нь бараг хоёр дахин өснө. Тиймээс станцыг балгас болгож орхих уу, эсвэл иргэдийн цахилгааны хэрэгцээг хангахын тулд дуусгах уу гэсэн сонголт тулгарч байгааг тэрээр онцолсон. Харин ДЦС-VI-г төр-хувийн хэвшлийн түншлэлээр барьж, төрийн эзэмшлийн хувьцааг иргэдэд тэнцүү олгоно гэж мэдэгдэв.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс