C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Ирэх долоо хоногт баруун, төв аймгуудаар хур тунадас орж, 27-нд зүүн бүсэд цасан шуурга шуурна
1 хоногийн өмнө
C.Сэтгүүлч
Ирэх долоо хоногт баруун, төв аймгуудаар хур тунадас орж, 27-нд зүүн бүсэд цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр 10-р сарын 20–27-ны хооронд баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна. Сарын 27-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын сав газраар хур тунадас орно. Сарын 21-нд баруун аймгуудын баруун хэсэг, 22-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутаг, 25-нд Хангайн уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй.

Сарын 23–24-нд говь, тал хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 16–18 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Даркадын хотгор болон Завхан, Заг, Байдраг голын эхээр 20–25 хэм хүйтэн байна. Говийн хойд хэсгээр 4–9 хэм, бусад нутгаар 8–13 хэм хүйтэн байх төлөвтэй. Өдөртөө ихэнх нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өмнөд говиор 5–10 хэм дулаан байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс