C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Хог хаягдлын 70 хувийг булж, ердөө 9.5 хувийг дахин боловсруулж байна
1 хоногийн өмнө
C.Сэтгүүлч
Хог хаягдлын 70 хувийг булж, ердөө 9.5 хувийг дахин боловсруулж байна

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд Монголд үүссэн хог хаягдлын 70.7 хувийг хогийн цэгт булжээ. Дахин боловсруулалт ердөө 9.5 хувьтай байгаа нь бусад орныхоос нэлээд бага үзүүлэлт юм.

Хог хаягдлын төрлөөр нь авч үзвэл цаас 330 мянга орчим тонн, барилгын хог 298.4 мянган тонн, хүнсний хог 246.1 мянган тонн, хуванцар 219.7 мянган тонн, шил 176.3 мянган тонн байна.

Нийт хог хаягдлын 70.7 хувийг хогийн цэгт булж, 3.2 хувийг шатааж устгаж, 6.5 хувийг бусад аргаар зайлуулжээ. Мэргэжилтнүүд хог хаягдлыг үүсэх эх үүсвэр дээр нь ангилах нь тогтвортой хэрэглээ, байгаль орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж онцолж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс