Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Сайд Ц.Сандаг-Очир түймрийн улмаас учирсан хохирлыг бүрэн тогтоож, буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг онцолсон юм.
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тооцох ажлын хэсэг одоогоор газар дээр нь ажиллаж байна. Ажлын хэсэг дараах асуудлыг судалж, дүгнэлт гаргана:
Ажлын хэсэг холбогдох баримт, мэдээллийг нэгтгэн баримтжуулж, эцсийн дүгнэлтээ гаргах юм.