C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
1 хоногийн өмнө
C.Сэтгүүлч
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн санхүүжүүлэгч БНЭУ-ын Экспорт-Импортын банк (ЭКСИМ банк)-ны Ерөнхий менежер Викрамадитья Угра (Vikramaditya Ugra) тэргүүтэй төлөөлөгчид хяналтын инженерийн багийн хамт үйлдвэрийн талбайд ажиллаж, төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Айлчлалын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагуудын оролцоотой ээлжит хурал, уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтаар барилга угсралтын талбайд хийгдэх үйлдвэрлэлийн түүхий эд, материалын татан авалт, төвөгшил өндөртэй, үйлдвэрлэхэд удаан хугацаа шаардах тоног төхөөрөмжийн (Long Lead Items) захиалгыг шуурхайлах асуудлыг голлон хэлэлцлээ. Мөн гадаад нөхцөл байдалтай холбоотой тээвэрлэлтийн хүндрэл, түүнийг оновчтой шийдвэрлэх арга замын талаар талууд санал солилцов.

Монгол Улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр нь Энэтхэгийн ЭКСИМ банкны гадаадад хэрэгжүүлж буй хамгийн том төслүүдийн нэг юм. БНЭУ-ын Засгийн газар төслийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, эхний үе шатнаас өнөөг хүртэл тогтмол хяналт тавьж, явцын үнэлгээ хийж, дээд түвшинд дэмжиж ирсэн билээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс