Авлигатай тэмцэх газарт “Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаанхад–Гашуунсухайт боомт хүртэлх 30.8 км ачаа тээврийн замыг нэр бүхий компанид эзэмшүүлж, замын хураамжийн орлогоос ашиг хүртдэг” гэсэн агуулга бүхий гомдол, мэдээлэл ирүүлжээ. АТГ уг мэдээллийг хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны А/350 дугаар захирамжаар Цагаанхад–Гашуунсухайт боомт чиглэлийн 30.8 км авто зам, зурвас газрыг нэр бүхий төрийн бус байгууллагад гурван жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Гэрээний хэрэгжилтийг судлахад дараах нөхцөл байдал тогтоогдсон байна:
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, замын төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, тус замаар зорчих тээврийн хэрэгслийн бүртгэлийг орчин үеийн техник, технологид тулгуурлан боловсронгуй болгохыг зөвлөсөн.
Зөвлөмжийн мөрөөр Өмнөговь аймгийн Засаг дарга төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулжээ. Шалгалтаар өмнө нь тайлагнасан тээврээс гадна бүртгэлгүй, дутуу мэдээлсэн 65,815 рейс илэрсэн тул анх тооцоолсон дутуу дүнгээс илүү төлбөр нөхөн төвлөрүүлэх шаардлага гарсан байна. Ингэснээр дутуу төвлөрүүлсэн 103,040,000 төгрөг, дутуу мэдээлсэн рейсүүдэд ногдох 658,150,000 төгрөг, нийт 761,190,000 төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлж, бодит үр дүн гарлаа.