C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Ц.АНХЗУЛ: “ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ” ХӨТӨЛБӨРӨӨР БАЙРТАЙ БОЛСОН, ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ
1 хоногийн өмнө
C.Сэтгүүлч
Ц.АНХЗУЛ: “ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ” ХӨТӨЛБӨРӨӨР БАЙРТАЙ БОЛСОН, ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ

Цахиур.мн сайтын эрхлэгч Ц.Анхзул иргэн Г.Уянгаагийн “Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сайтын эздэд байр олгосон” гэсэн мэдэгдэлд хариу тайлбар өгчээ. Түүний тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Иргэн Г.Уянгаа өнөөдөр “Хотын дарга Х.Нямбаатар сайтын эздэд байр тараасан, байр олгосон. Тэдний нэг нь Цахиур.мн сайтын эзэн Ц.Анхзулд байр олгожээ” хэмээн ярьжээ.

Ардчилсан нийгэмд хүссэнээ ярих эрх чөлөө Уянгаад байдгийн адил, миний хувьд өөрийнхөө талаарх гүтгэлэгт тайлбар өгөх эрх маань ч хуулиар олгогдсон. Г.Уянгаа “Сэтгүүлчдэд нийслэлээс байр олгосон” гэж ярьснаараа олон нийтэд “ямар ч мөнгө төлөлгүй, байр бэлгэнд авчихсан” мэт ойлголт төрүүлж, мэдээллийн манипуляци хийж байна. Ярьж байгаа шигээ энэ асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаарай. Би бэлэн.

Бага насны гурван хүүхэдтэй залуу гэр бүлийн хувьд орон сууцтай болохын тулд бусдын адил миний нөхөр Б.Зоригбаатар 2022 онд “Түрээслээд өмчлөх орон сууцны төсөл”-д хамрагдах хүсэлт гаргасан. 2023 онд түрээслээд өмчлөх орон сууцны зээлд хамрагдах батламж гарч, нийслэлийн Орон сууцны корпорацитай гэрээ байгуулснаар манайх байртай болсон. Энэ нь Уянгаагийн зарлаж байгаачлан БЗД-ийн 14 дүгээр хороо, Халдвартад байрлах байр. Мөн Г.Уянгаагийн бичсэнчлэн нөхөр маань NTV телевизэд жолооч хийж байсан нь үнэн. Жолооч хийж байсан хүн орон сууцны зээлд хамрагдаж болдоггүй юм уу? Нөхрийн минь ажил мэргэжил, гэрийн минь хаяг байршлыг олон нийтэд зарлах эрхийг Г.Уянгаа чамд ямар хууль олгосон бэ?

Түрээслээд өмчлөх орон сууц гэдэг нь гэрээний дагуу Орон сууцны корпорацид сар бүр графикийн дагуу төлбөр төлж, төлөлт дууссаны дараа орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэн авдаг төсөл юм. Бид энэ журмын дагуу төлбөрөө төлж, одоо ч тэр байрандаа амьдарч байна.

Тухайн үед нийслэлийн Засаг даргаар Уянгаагийн нэр цохоод, ноцолдоод байгаа Х.Нямбаатар биш, Д.Сумъяабазар ажиллаж байлаа.

Буянт-Ухаа хотхон, Хангай хотхон гэх мэтээр Засгийн газар болон нийслэлээс сэтгүүлчдийг орон сууцны зээлд хамруулах төсөл үе үе хэрэгжсээр ирсэн. Үүний дагуу олон сэтгүүлч зээлээр орон байртай болсон. Манай гэр бүлийн хамрагдсан түрээслээд өмчлөх орон сууцны зээл ч үүний л нэг.

Түрээслээд өмчлөх зээлээр байртай болсныг минь сэтгүүлч мэргэжлээ ашигласан, давуу байдал эдэлсэн гэж ярьж байгаа бол баримтаар нотол!

Сэтгүүлч, сайт эрхэлдэг хүн болон түүний гэр бүл яагаад зээлд хамрагдаж, түрээслээд өмчлөх хөтөлбөрт багтаж, орон байртай болж болдоггүй юм бэ? Би ямар хууль зөрчив, Уянгаа?

Харин чи миний гэр бүл рүү халдаж, хань нөхрийн минь хувийн мэдээлэл, гэр орны минь хаягийг олон нийтэд зарлаж байгаа үйлдэлдээ хуулийн хариуцлага заавал хүлээнэ!

Эх сурвалж: Ц.Анхзулын фэйсбүүк хуудас

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс