C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
20 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Хархорум хотын усны нөөц, ногоон хөгжлийн төлөвлөлтийг БОУАӨЯ-тай хэлэлцлээ
20 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Хархорум хотын усны нөөц, ногоон хөгжлийн төлөвлөлтийг БОУАӨЯ-тай хэлэлцлээ

Хархорум хотын Захирагчийн ажлын алба хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөний явцыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хамт олонд танилцуулав. Уулзалтын гол сэдэв нь хотын усны нөөц, гадаргын усны ашиглалт болон цэвэрлэсэн усыг дахин ашиглах шийдэл байлаа.

Хархорум хотын Захирагчийн ажлын албаны Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогын газрын дарга Б.Оюунбат хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ ямар шатанд явж буйг яамны удирдлага, мэргэжилтнүүдэд танилцуулсан юм.

Хууль эрх зүйн үндэслэл

Захирагчийн ажлын алба дараах шийдвэрүүдэд үндэслэн ажиллаж байна:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 дугаар зарлиг
  • Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоол
  • Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль
  • Засгийн газрын 2026 оны 116, 117 дугаар тогтоол

Эдгээрийн хүрээнд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл болон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

Усны асуудал анхаарлын төвд

Уулзалтаар хотын усны нөөц, гадаргын усыг ашиглах боломж, цэвэрлэсэн усыг дахин ашиглах шийдлийн талаар хэлэлцэв. Мөн байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр хийгдэж буй судалгаа, төлөвлөлтийн ажлын явц болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн зарчимд нийцсэн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хот болгон хөгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг талууд онцолсон байна.

Уулзалтад яамны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд нийт 50 орчим хүн оролцов.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс