C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
14 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Э.Цэндбаатар ялагдалгүй 16 дахь ялалтаа байгуулж, WBC-гийн АНУ-ын аваргын бүс хүртлээ
14 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Э.Цэндбаатар ялагдалгүй 16 дахь ялалтаа байгуулж, WBC-гийн АНУ-ын аваргын бүс хүртлээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-ын Эль-Пасо хотод Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубовыг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж, WBC холбооны АНУ-ын супер өдөн жингийн аваргын бүсийг хүртлээ. Ингэснээр тэрбээр мэргэжлийн рингэнд 16 тулаан хийгээд нэг ч ялагдаагүй байна.

Тулаан АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын “County Coliseum” ордонд орон нутгийн цагаар энэ сарын 13-ны орой, Монголын цагаар 11 дүгээр сарын 14-ний өглөө болов. Хоёр тамирчин супер өдөн жин буюу 58.976 кг (130 паунд)-ын ангилалд WBC холбооны АНУ-ын аваргын бүсийн төлөө өрсөлдсөн юм.

10 раундын турш Э.Цэндбаатар өрсөлдөгчөөсөө илүү тоглолоо. Гурван шүүгч 98-91, 98-91, 99-90 гэсэн оноо өгч, түүнийг санал нэгтэйгээр ялагчаар тодруулав.

Э.Цэндбаатар энэ тулаанд гурван сар тасралтгүй бэлтгэл хийж, жиндээ орохын тулд 15 кг хасчээ.

Тажикистаны 31 настай Мухаммадхужа Искандарович Якубов мэргэжлийн рингэнд 23 тулаан хийснээс энэ нь түүний хоёр дахь ялагдал боллоо. Солгой өрөлттэй тэрбээр 12 тулаандаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж байжээ. Якубов одоо WBC-гийн чансааны долдугаарт бичигдэж байгаа бөгөөд боксоор 7-р ангийн сурагч байхаасаа хичээллэж эхэлсэн аж. Тэрбээр Лос-Анжелес хотын Wild Card Boxing Club-д нэрт дасгалжуулагч Фредди Роучийн удирдлагаар бэлтгэл хийдэг. Мөн WBC International, WBA Continental, WBO Youth болон залуучуудын аваргын бүсүүдийг эзэмшиж байжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс